Бидний тухай
Catalyste+ нь бизнес, засгийн газар болон олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллаж, ур чадвар, чадамжийг бэхжүүлэхэд чиглэсэн Канадын эдийн засгийн хөгжлийн байгууллага юм. Манай эрхэм зорилго нь орон нутгийн чадавхыг нэмэгдүүлж, хүртээмжтэй болон тогтвортой эдийн засгийн өсөлтийг дэмжихэд оршино.
Техникийн туслалцаа, мэдлэг солилцоо болон стратегийн түншлэлээр дамжуулан Catalyste+ нь байгууллагуудын гүйцэтгэлийг сайжруулж, засаглалыг бэхжүүлэн, иргэдэд илүү чанартай, үр дүнтэй үйлчилгээ хүргэхэд дэмжлэг үзүүлдэг.
Бидний зорилго нь урт хугацааны бизнесийн өсөлтийг дэмжих, эдийн засгийн хөгжлийг урагшлуулах засаглалыг бэхжүүлэх, мөн орон нутгийн иргэдийн тогтвортой хөгжил, сайн сайхан байдлыг хангахад оршино.

Хамтын ажиллагаа
Catalyste+ Mongolia нь Монгол Улсын төвийн яамд, агентлагууд, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон орон нутгийн иргэдийн хамт олон-той түншлэн ажиллаж, үр дүнтэй арга зүй, орчин үеийн тогтолцоо болон олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. Бид хамтран Монгол иргэдийн хэрэгцээ, тэргүүлэх зорилтуудад нийцсэн шийдлүүдийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулдаг.














Монгол улсад хийгдэж буй ажлууд
Catalyste+ нь Канадын Гадаад хэргийн яамнаас (Global Affairs of Canada) санхүүжүүлсэн дараах хоёр төслийг Монгол Улсад хэрэгжүүлж байна: Канад–Монголын Мерит төсөл (2025–2030) болон Тэгш, хүртээмжтэй ардчиллын төлөө шинэлэг манлайлал (i-LEAD) төсөл. Эдгээр төслүүдийг Канад–Монголын нэгдсэн, уялдаа холбоотой баг хамтран хэрэгжүүлж, харилцаа холбооны нягт уялдаа, тасралтгүй зохицуулалт болон үр дүнтэй хэрэгжилтийг ханган ажилладаг.
Канадад манай багийг Олон улсын үйлчилгээ хариуцсан Захирал удирдан чиглүүлдэг бөгөөд тэрээр хөтөлбөрийн ерөнхий хэрэгжилтийг хянаж, төслүүдэд хувь нэмэр оруулж буй Канадын Зөвлөхүүдийг мэргэжлийн удирдлага, дэмжлэгээр ханган ажилладаг.
Монгол Улсад манай суурин баг нь дараах бүрэлдэхүүнтэй: Төслийн захирал; Засгийн газрын харилцааны зөвлөх; Үр дүнд суурилсан удирдлага болон Жендэрийн багийн ахлагчид; Хүний эрх, жендэр, ёс зүй болон үр дүнд суурилсан удирдлагын мэргэжилтнүүд; Санхүүгийн ажилтан; Олон нийттэй харилцах мэргэжилтэн; мөн төслийн аймаг, орон нутагт ажиллах төслийн ажилтнууд.
Канадын талын хамт олонтой нягт хамтран ажилласнаар манай баг сайн дурын мэргэжилтнүүдийн мэдлэг, туршлагыг үр дүнтэй дайчлан ашиглаж, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, Канад–Монголын Мерит төсөл болон i-LEAD төслийн бүх үе шатанд тогтвортой, үр ашигтай хэрэгжилтийг ханган ажилладаг.











