Mерит төслийн Удирдах хорооны хурал болов

2026 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр, Улаанбаатар хот. Канад–Монголын Mерит Төслийн Удирдах хороо (ТУХ)-ны хоёр дахь удаагийн хурлыг өнгөрсөн сард амжилттай зохион байгуулав.

Хурлыг Канад Улсын Элчин сайдын яамны Хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Жан-Стэфан Күтюр болон Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Л. Цэдэвсүрэн нар хамтран даргалсан ба тэд мэргэжлийн, ёс зүйтэй, хүртээмжтэй төрийн албыг төлөвшүүлэхэд Mерит төслийн оруулж буй хувь нэмрийг онцлон тэмдэглэв.

Каталист Плас байгууллагын Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан захирал Женнифер Адамс болон Төслийн захирал Р.Алтангэрэл нар 2025–2026 оны Ажлын тайлан болон 2026-2027 Жилийн төлөвлөгөөг тус тус танилцуулж, Монгол Улсын төрийн албаны шинэчлэлийг бэхжүүлэх хүрээнд төсөл хэрэгжилтийн явц, ахиц дэвшлийг онцлон, дараагийн санхүүгийн жилд хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэлүүдийг тайлбарлав.

Удирдах хорооны гишүүд төслийн үйл ажиллагааг Монгол Улсын төрийн албаны шинэчлэлийн зорилготой уялдуулах, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, чадавх бэхжүүлэх хөтөлбөрүүдийг тогтвортой нутагшуулах, институцчлалыг бэхжүүлэх чиглэлээр санал солилцож, бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлэв.

📌Канад Улсын Засгийн газрын дэмжлэгтэй Mерит төсөл нь Монгол Улсад илүү хариуцлагатай, тэгш хүртээмжтэй, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.Jennifer Adams, Director of International Services at Catalyste+, and Altangerel Radnaabazar, Project Director, presented the 2025–2026 Annual Report and 2026-2027 Annual Work Plan, highlighting the project progress, and outlining priorities for strengthening Civil Service Reform in Mongolia.

You are currently viewing Mерит төслийн Удирдах хорооны хурал болов